МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуяг “Алтан өд-2020” наадмын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-23 14:04:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулдаг "Алтан өд-2020" наадмын шагналтнууд тодорлоо.

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадмыг энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулав.


Тус наадмын Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тоймч Б.Алтанхуягийн “Уншихуйд автахуй” бүтээл шалгарсан юм.

Эл бүтээлд Эдгар Аллан По, Хорхэ Луис Борхэс, Ульяам Фолкнер зэрэг гадаадын уран зохиолын шигтгээ болсон зохиолчдын бүтээлээс гадна Д.Нацагдорж, Гүр.Нямдорж, Ц.Буянзаяа нарын 40 орчим уран бүтээлчийн зохиолд хийсэн задлан шинжлэл багтжээ.


“Алтан өд-2020” наадам энэ жил Яруу найраг, Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, Жүжиг, киноны зохиол, Хүүхдийн зохиол, Утга зохиолын судлал, шүүмж, Утга зохиолын орчуулга, Баримтат, уран зохиолын бүтээлийг тус тус шалгаруулсан юм. 

Энэ удаагийн наадмын шагналтнуудыг танилцуулж байна.

 

Анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн ууган наадамд яруу найргийн том хэмжээний бүтээлд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн түрүүлж “Алтан өд”-ийн эзэн болж байв.

Холбоотой мэдээ