Энэ өдөр архи уух, тамхи татахыг цээрлэх хэрэгтэй

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-01-23 07:51:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын Билгийн тооллын 10. Санчир гараг. Нэгэн эхийн хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Хий

 

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.


Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрч, хүч ихэснэ.

Холбоотой мэдээ