Цэвэр усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-22 09:50:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын гэр хорооллын цэвэр усны төв шугамд гэмтэл гарсан учир цэвэр усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.


Тодруулбал, Есөнбулаг сумын Индэрт багт байрлах цэвэр усны төв шугамд нэгдүгээр сарын 21-ний шөнө гэмтэл гарсан тул “Ундарга-Алтай” ААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд засварын ажлыг цаг алдалгүй шуурхай хийж гүйцэтгэж байна. Уг гэмтлийг өнөөдрийн дотор засварлан хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байгаа тухай “Ундарга-Алтай” ААТҮГ-аас мэдээллээ.


Уг цэвэр усны шугамыг 2006 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр МОН-1847 төслийн хүрээнд хийсэн бөгөөд түүнээс хойш 15 жилийн хугацаанд засвар шинэчлэлийн ажил хийгээгүй ажээ. 


Холбоотой мэдээ