Биржийн арилжааны ханшийн мэдээлэл лавлагааг цахимжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-21 17:54:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж ханшийн лавлагааны үйлчилгээг цахимжууллаа. Тодруулвал, өв залгамжлах гэрчилгээгээр үнэт цаас шилжүүлэх хүсэлт гаргасан иргэдэд үнэт цаасны ханшийн лавлагааг гаргаж өгөх үйлчилгээг 1 дүгээр сарын 15-наас эхлэв. Ингэхдээ ханшийн лавлагаа мэдээллийг "Гэрэгэ системс" ХХК-ийн Гэрэгэ киоскоор дамжуулан олгож байна. 

"Грэгэ киоск" татвар, тээвэр, шүүх, харилцаа холбоо, эрүүл мэнд, даатгалтай холбоотой төрийн болон хувийн байгууллагуудын 30 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлэнсын хэмжээнд 147 байршилд ажиллаж байна. 

Иргэд аншийн лавлагаа авахдаа Монголын хөрөнгийн биржийн 1 давхарт байрлах Гэрэгэ киоск болон бусад байршлуудад байгаа тус киоскноос төлбөрийн карт ашиглан үйлчлүүлэх боломжтой. Гэрэгэ киоскны хаяг байршил болон киоскны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.


Холбоотой мэдээ