Монгол бичгийн бяцхан номыг ахин хэвлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-01-19 12:10:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Номын соёлт ертөнц" ТББ-аас "Ном бол.." бяцхан номыг ахин хэвлэжээ. Алганд багтах хэмжээтэй энэ номыг хос бичгээр буюу кирил болон монгол бичгээр гаргасан байна.

"Ертөнцийг харах цонх" номын их далайн талаар гадаад, дотоодын эрдэмтэн зохиолчид, их бичгийн хүмүүсийн хэлсэн үгийн ишлэлийг багтааснаараа танин мэдэхүйн толь болжээ.


Номыг МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа монгол бичиг рүү хөрвүүлж, редакторлосон бол, "Номын соёлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд хянан тохиолдуулж "Соёмбо принтинг" ХХК-д хэвлэжээ. 

"Номын соёлт ертөнц" ТББ нь жил бүрийн хавар, намар нийслэлд Д.Сүхбаатарын талбайд "Номын баяр"-ыг зохион байгуулж ирсэн юм. Өнгөрсөн оноос эхлэн "Номын баяр"-ыг нийслэл, аймаг орон нутагт улсын хэмжээнд зохиож байна. 



Холбоотой мэдээ