ОХУ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-06 10:09:34

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэн Сирийн Алеппо болон Дамаск хот орчмын суурин газруудад хоол хүнс, чихэр зэрэг 2.5 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэлээ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Үүнээс гадна Алеппо мужийн хойд нутгийн Айн Асаф хотод хоол хүнс, гурил хүргэсэн байна. Мөн Оросын эрүүл мэндийн ажилтнууд 30 хүн, тэдний дотор 14 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Энэ он гарснаас хойш ОХУ Сирийн бүслэлтэд орсон болон хүрэхэд хэцүү газар нутгуудад хоол хүнс, эм тариа, барилгын материал зэрэг хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ