Жаргалант сумын хоёр оюутан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд үнэ төлбөргүй сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-17 12:45:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийг амжилттай төгссөн хоёр сурагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд энэ хичээлийн жилд үнэ төлбөргүй сурч байна. Өнгөрсөн онд 12 дугаар ангиа амжилттай төгссөн Н.Хишгээ, Л.Бямбадорж нар “Эрдэнэт цогцолбор” сургуулийн Мэдээлэл, технологи болон Механик инженерээр суралцаж буй. Хэрэв уг сургуульдаа сайн дүнтэй сурвал 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө хөнгөлүүлэх боломж бас байгаа ажээ.

Жаргалант сум нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд дээрх хоёр сурагч хамрагдсан нь энэ юм.

 

Холбоотой мэдээ