Их Британи хилийн хяналтаа чангатгана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-16 10:01:21

ЛОНДОН. /Reuters/. Их Британи коронавирусний шинэ хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийн хяналтаа чангатгаж, ирэх даваа гаргаас аялал жуулчлалын бүх коридороо хаахаар болжээ.


Энэхүү шийдвэр орон нутгийн цагаар даваа гаргийн 04:00 цагаас хэрэгжиж эхэлснээр бүх зорчигч коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бөгөөд ирснийхээ дараа нэн даруй тусгаарлагдах шаардлагатай юм. Тусгаарлалтын хугацаа 10 хоног үргэлжилнэ.


Их Британи Бразилд коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан баасан гаргаас Өмнөд Америк, Португал болон өөр хэд хэдэн орноос ирэх хүмүүсийг хилээрээ нэвтрэхийг хориглоод байсан юм.


Б.Жонсоны мэдээлснээр, даваа гаргаас хэрэгжих шийдвэрийг ирэх хоёрдугаар сарын 15 хүртэл мөрдөх бөгөөд цаашид сунгаж магадгүй ажээ. Их Британид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 55761 тохиолдол шинээр илэрч, 1280 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 3 316 019-т, нас барсан хүний тоо 87295-д хүрчээ. 

Холбоотой мэдээ