Хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-14 10:36:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээнд айл өрхүүдийг холбож, дулаан, цэвэр ус, халуун усаар хангах ажлыг хамтран гүйцэтгэхээр Дархан дахин төлөвлөлт АТҮГ, Дархан дулааны сүлжээ ТӨХК, Дархан-Ус суваг ХК хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа.

Уг ажил нь улсын төсвийн 18.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2018 оноос Дархан сумын 8 дугаар багаас эхэлж, 5, 6, 7 дугаар багт 2019 онд үргэлжилсэн.

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төсөл 2020 онд бүрэн дууссан бөгөөд Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 30 гаруй айл өрхийг дулааны шугамд холбож, үүнээс 12 айл нь дулаанаа авчээ.

ИТХ-ын дарга С.Насанбат. “Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын үр дүнд 4029 айл дулааны шугам сүлжээнд холбогдож, иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх, мөн дахин төлөвлөлт хийж тохилог орон сууцанд амьдрах зэрэг боломж бий болохын зэрэгцээ хөрс, агаар, орчны бохирдлоос ангижрах томоохон ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ