Зуслангийн чиглэлд эрчим хүчний ачаалал нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-09 18:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭХЯ-наас мэдээлснээр 1 дүгээр сарын 7-8-нд нийслэл Улаанбаатар хотын эримч хүчний хэрэглээний ачаалал 800-806 МВт байснаас гэр хороололд 307-315 МВт байв. Үүнээс хамгийн их ачаалалтай нь зуслангийн чиглэлийнх 39 МВт буюу хэрэглээний ачаалал 43 хувьтай байсныг "Улаанбаатар Цахилгаан түгээр сүлжээ" ТӨХК-иас мэдээллээ. 

Харин Дэнжийн мянга, Хайлааст, 7 буудлын гэр хорооллын цахилгааны хэрэглээний ачаалал 55 МВт болж, өмнөх өдрүүдээс 2 хувиар буурчээ. 

Өнөөдөр 18.00 цагийн байдлаар Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хэрэглээ 1102 МВт байв. Үүнийг өчигдрийн буюу 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1123 МВт-ын хэрэглээтэй харьцуулахад ачаалал 20 орчим МВт-аар буурчээ. 




Холбоотой мэдээ