Токиод өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-06 17:00:18

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод лхагва гарагт коронавирусний халдварын 1591 тохиолдол шинээр илэрлээ гэж тус хотын засаг захиргаанаас мэдээллээ. 


Токиод цар тахал дэгдсэнээс хойш өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Өмнө нь 12 дугаар сарын 31-нд хамгийн олон буюу 1337 тохиолдол илрээд байжээ.


Токиод өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр өдөр дараалан 1000 давж, халдварын тохиолдлын долоо хоногийн дундаж үзүүлэлт анх удаа 1000 давах төлөвтэй байгаа нь халдвар хурдацтай тархаж буйг илтгэж байна.


Японы нийслэлд өнөөдрийн байдлаар 66343 хүн халдвар авчээ. 

Холбоотой мэдээ