Гиннесийн номд хамгийн олон алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2021-01-04 13:30:32

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Гиннесийн номд саяхан 12638 алмаазан шигтгээтэй бөгжийг бүртгэжээ.


Энэтхэгийн “Renani Jewels” компанийн үүсгэн байгуулагч Харшит Бансаль 2020 оны 12 дугаар сарын 21-нд гайхамшигтай бүтээлээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.


Marigold” нэртэй бөгжийг 38.08 каратын олон мянган ширхэг байгалийн алмаазаар чимэглэсэн бөгөөд нийт 165 грамм буюу 5.8 унц жинтэй ажээ.



Дэлхийн дээд амжилтыг өмнө нь 7801 алмаазан шигтгээтэй бөгж эзэмшиж байжээ. Уг бөгжийг мөн Энэтхэг улсын “Hallmark Jewellers” компанид бүтээсэн байна.


Х.Бансаль дээд амжилтыг эвдэх санаагаа 2018 онд Энэтхэгийн Сурат хотод үнэт эдлэлийн дизайнаар суралцаж байхдаа олжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-нд “Renani Jewels” компани бөгжийг бүтээж дуусжээ. 

Холбоотой мэдээ