Буянт голын ус тэлж хачир дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
төвөөс гурван км зайд орших Буянт голын ус тэлж, хачир гүйсний
улмаас Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд байгаа зарим айл өрх усанд автсан байна.
Одоогийн байдлаар Цамбагарав
багийн ойн бүсэд амьдарч буй таван өрхийн хашаа усанд автсан. Иймээс цаашид
бусад айл өрх усанд автахаас сэргийлэх ажлыг Жаргалант сумын ЗДТГ, холбогдох
байгууллагууд хамтран зохион байгуулж эхэллээ.
Эхний ээлжинд 2 сая 500
мянган төгрөгийн санхүүжилт зарцуулан 1500 уут элс, таван машин шороо ашиглан
хамгаалалтын бүс бий болгожээ. Гэвч өнөөдрийн байдлаар Буянт голын ус тэлж, тус хамгаалалтын бүсийг давсан байна. Иймээс далан босгохоор төлөвлөж, хэлэлцэж байна гэж
албаны эх сурвалж мэдээллээ.