Хяналтын тооллого хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого энэ сарын 16-наас Дундговь аймагт эхэлж,
20-ны өдрөөс хяналтын тооллогыг давхар хийж байна.
Аймгийн мал тооллогын комисс долоон чиглэлд гарч,
аймгийн 15 сумын нутагт болон бусад аймгийн нутагт отроор яваа малчдын
нөхцөл байдалтай танилцан, мал тооллогын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын баг Дорноговь,
Говьсүмбэр аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа малчдынхаа нөхцөл байдалтай
танилцан, дээрх аймгуудын удирдлагуудтай уулзаж, малчдынхаа байдлыг танилцуулж
байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Тус аймгийн 421 өрхийн 258,272 толгой мал Дорноговь аймгийн
нутагт, 264 өрхийн 183,484 толгой мал Говьсүмбэр аймгийн нутагт өвөлжиж байгаа ба Хэнтий,
Дорнод, Сүхбаатар, Төв, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Сэлэнгэ аймгийн
нутагт мөн 540 гаруй өрх өвөлжиж байна.
Нийтдээ гадны 12 аймгийн нутагт 1238 өрхийн 829,930 толгой
мал, өөрийн аймгийн нутагт 842 өрхийн 458,282 толгой мал өвөлжиж байгаа аж.


