Швейцарын хөгжлийн агентлагийн дарга С.Бурри шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-23 12:14:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Швейцарын Хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Бурри үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаар дамжуулан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж байна. Тэрээр өнгөрсөн долдугааар сарын сүүлээр Монгол Улсад ирэн ажиллаж байгаа юм.

Хатагтай Стефани Бурри монголчуудад хандсан шинэ жилийн мэндчилгээндээ,  "Швейцараас эхлээд Монгол хүртэлх улсын иргэд хүнд хэцүү мөчүүдийг 2020 онд туулсан. Гэхдээ бидний итгэл, шаргуу хөдөлмөр, тэсвэр хатуужил, сорилт, бэрхшээлийг даван туулах боломжийг олгосон. Бид олон зүйлийг сурсны нэг нь хэн ч ганцаараа ялж чаддаггүй гэдгийг ойлгож ухаарлаа. Бид хамтдаа мэдлэг чадвараа нэгтгэж, хамгаас их тусламж хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгах хэрэгтэй" гэжээ. 

Швейцарын хөгжлийн агентлаг Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яаманд харьяалагддаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой, ядуу буурай, хөгжиж буй орнуудад хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлдэг. Тус агентлаг Монгол Улсад анх 2001 оны зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлснээс хойш манай улсын олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.  


Холбоотой мэдээ