Зорилтот бүлгийн 894 иргэнд хүнсний багцын тусламж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-21 13:29:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Улаанзагалмайн хорооноос "Ковид-19" цар тахлын энэ үед зорилтот бүлгийн 184 өрхийн 894 хүнд хүнсний багцын тусламж олгожээ.

Төв аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Б.Отгончимэг “Ковид-19" цар тахлын үед зорилтот бүлгийн өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнс тэжээлийн дутагдалтай хүүхдүүд, сүрьеэ өвчтэй иргэд, хот тохижуулахын ажилчид зэрэг тусламж  шаардлагатай иргэддээ хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийг зорьж байгаа. Манай байгууллагаас 15 сайн дурын идэвхтнүүд Төв аймаг руу нэвтрэх постод иргэдийн халуун хэмжих болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавьж Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна” гэв.

Мөн энэ хугацаанд 158 өрхийн 845 иргэнд ариун цэврийн багц хүргэжээ.

Холбоотой мэдээ