Булган аймагт ажилгүйдлийн түвшин 5,4 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-17 17:52:13

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ажилгүйдлийн түвшин 5,4 хувь байна гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 1574 шинэ ажлын байр бий болсноос байнгын ажлын байр 193, улирлын ажлын байр 168, түр ажлын байр 1213 байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн сүүлийн дөрвөн жилд нийт 1715 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 7124 иргэнийг байнгын болон улирлын чанартай ажлын байранд зуучилжээ. Үүний үр дүнд хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оны мөн үеийнхээс 8.0 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 2.1 хувиар буурч 5.4 хувь боллоо гэж тус газар дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ