АНУ-ын муж улсуудад 2.9 сая тун вакцин хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-17 13:18:18

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын муж улсуудад нийлүүлсэн коронавирусний вакцины тунгийн дэлгэрэнгүй мэдээллийг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс танилцууллаа.


Pfizer-BionTech” компанийн вакцины эхний нийлүүлэлтийн хүрээнд 2 980 575 тун вакциныг түгээгээд байгаа бөгөөд ойролцоогоор 21 хоногийн дараа ижил тооны вакциныг нийлүүлэх ажээ.


АНУ-ын Засгийн газрын вакцины асуудал хариуцсан хөтөлбөрийн мэдээлснээр, муж улсуудын оршин суугчдын тоог харгалзан вакциныг нийлүүлжээ. Тодруулбал, Калифорнид 327 600 тун, Вайомингт 4875 тун вакцин хүргэжээ.


АНУ-ын муж улсуудад коронавирусний вакциныг энэ долоо хоногоос нийлүүлж эхэлсэн бөгөөд даваа гаргаас эхлэн эхний тунгуудыг тарьсан юм. 

Холбоотой мэдээ