Гэрийн ажиглалтаас гарч байгаа иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авч байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-17 12:08:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Улаанбаатар хотоос ирсэн 5474 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн хорионы 14 хоног нь дуусч байгаа иргэдээс эмнэлзүйн судалгаа авч, шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ажиглалтаас гаргаж байгаа юм.

Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуур цөөн байгаа учраас гэрийн ажиглалтаас гарч байгаа иргэдээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авч байгаа ба одоогоор 2165 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс шинжилгээ, асуумж авах, 14 хоногийн ажиглалтад байлгаж хяналт тавих ажлыг Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ