Зүүн Хойд Азийн энхтайван, хамтын ажиллагааны форум болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-16 12:52:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын ГХЯ-наас Зүүн Хойд Ази (ЗХА)-ийн энхтайван, хамтын ажиллагааны форумыг “Цар тахлын дараах үед ЗХА-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд” сэдвийн дор энэ сарын 15-нд цахимаар зохион байгуулжээ.


Уулзалтад АНУ, БНХАУ, БНСУ, Монгол, ОХУ, Япон Улсын төлөөлөгч оролцож, НСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх ЗХА-ийн хамтын ажиллагааны санаачилга”-ын талаар санал солилцсон байна. Мөн "COVID-19" цар тахлын үеийн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцжээ.


Уулзалтад ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцлоо.

Холбоотой мэдээ