Монгол, Катарын Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-15 18:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танитай өнөөдөр утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол, Катарын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын дэмжлэг чухал байгааг дурдав. Мөн Монгол Улсад  коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж 150 мянган ам.долларын эмнэлэгийн хэрэгсэл хандивласанд талд талархал илэрхийлэв.


Катарын сайд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ