Монгол, Нидерландын Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-14 11:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Нидерландын Гадаад харилцааны яамдын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-нд цахимаар болов.


Уулзалтын үеэр өмнөх зөвлөлдөх уулзалтаас хойш Монгол, Нидерландын нийгэм, эдийн засгийн байдал, "COVID-19" цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг бууруулах чиглэлээр авч буй ажлын талаар мэдээлэл солилцов.


Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд дурдаад, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцав.

Холбоотой мэдээ