Нийт 728 мянган хэрэглэгч цахилгаан, дулаан, эрчим хүчний хөнгөлөлт эдэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд цахилгаан, дулаан, эрчим хүчний гэрээтэй 738 мянган хэрэглэгч бий.
Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 728 мянган хэрэглэгч нь цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдана. Энэ нь нийт хэрэглэгчдийн 98 хувь юм.
Засгийн газрын тогтоолд тусгасан хөнгөлөлтөд хамрагдахгүй 10 салбарын 9100 хэрэглэгч бий. Цахилгаан, дулаан, эрчим хүчний төлбөртэй хамт үндэсний радио, телевизийн хураамж авдаг. Хэрэглэгчид гэрээний дагуу төлбөрөө төлнө. Үүнд анхаарал хандуулахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
"Одоогоор цахилгаан,
дулаан, эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлийн хүчин чадалд ойролцоо очсон. Төрөөс төлбөр даах болсонтой холбоотой хэрэглээ огцом өсвөл эх
үүсвэрийн чадлын дутагдалд орж, хүндрэл гарах магадлалтай. Үүнийг төрөөс зохицуулна. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн зөв зохистой хэрэглээ, хэмнэлтийн горим
илүү үр дүнгээ өгөх учир ухамсартай хэрэглэж, хамтарч ажиллана гэж найдаж буйгаа Н.Тавинбэх илэрхийлсэн юм.