BioNTech/Pfizer-ийн вакциныг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-12 12:28:51

НЬЮ-ЙОРК. /RT/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “BioNTech”, “Pfizer” компаниудын коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.


“Туршилтын гурван үе шатны үр дүнгийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тодруулбал, 16 болон түүнээс дээш насны 37500 гаруй оролцогчийн талаарх мэдээллийг судалсан бөгөөд "онцгой байдлын үед бүртгүүлэх зөвшөөрөл олгохгүй байх аюулгүй байдлын үндэслэлүүд байхгүй байв". Мэргэжилтнүүд хоёр дахь тунг хийсний дараа вакцин 95 хувийн үр дүнтэй болохыг баталсан” гэж FDA-гийн мэдэгдэлд дурджээ.


BioNTech/Pfizer-ийн вакциныг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн тухай “The New York Times” сонин хамгийн түрүүнд эх сурвалжаасаа иш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, эхний ээлжинд 2.9 сая орчим тун вакциныг АНУ-ын муж улсуудад ирэх долоо хоногт хуваарилах аж. Вакциныг мөн өмнө нь Канад, Их Британи, Саудын Араб, Мексик, Бахрейн зэрэг улсын эрх баригчид бүртгэсэн болохыг сонинд дурдсан байна. 


Үүний зэрэгцээ АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын муж улсуудад вакцин нийлүүлэх ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд вакцинжуулалт 24 хүрэхгүй цагийн дараа эхэлнэ гэж мэдэгджээ.  


Холбоотой мэдээ