Аймгийн хэмжээнд шинжилгээ хийсэн хүмүүсийн хариу бүгд халдваргүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-10 19:23:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Шуурхай штабын мэдээлснээр тус аймагт коронавирусний шинжилгээ хийсэн хүмүүсийн хариу бүгд халдваргүй гарчээ.

-Аймгийн хэмжээнд коронавирусний халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг ЭМЯ-наас хангалттай татаж авсан. Нийтдээ 1071 иргэнд хийсэн шинжилгээ урьдчилсан байдлаар бүгд сөрөг гарсан. Онош тодруулах тандалтын чиглэлээр Улаанбаатар хот болон Орхон аймаг руу есөн иргэний PCR шинжилгээ явуулсан. Тэдний шинжилгээ бүгд сөрөг гарсан. Иргэдийн хувьд мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Аймгийн Онцгой комиссоос эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг анхааруулж байна. Мөн аймгийн эрүүл мэндийн газар томуу, томуу төст өвчний гаралт нэмэгддэг үе учраас энэ төрлийн өвчлөлийн мэдээ авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Амьсгалын замын болон томуу,  томуу төст өвчтэй иргэдэд амбулаторийн үзлэгийг тусгайлан хийж эхэлжээ.

Холбоотой мэдээ