Балба залуу дэлхийн хамгийн өндөрлөг газарт болсон марафонд түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-05-31 12:14:05

АСТАНА. /KAZINFORM/. Балба улсын иргэн Бед Бахадур Сунувар Эверест ууланд буюу дэлхийн хамгийн өндөрлөг газарт болсон холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлжээ.

Уг марафон гүйлтэд Балба болон гадаадын 150 гаруй тамирчин оролцсон байна.

Дэнзэн Норгай, Эдмунд Хиллари нар 1953 онд Эверестийн оргилд анх гарсны ойг тохиолдуулан энэ марафоныг жил бүр зохион байгуулдаг ажээ.

2000 метр өндрөөс уулын энгэр даган гүйж буух уг уралдаанд ялагч болсон балба залуу 4 цаг 10 секундын хугацаанд барианд орсон байна. “Уралдааны зам маш хэцүү байсан боловч үнэхээр гайхамшигтай байлаа. Түрүүлсэндээ баяртай байна” гэж 29 настай тэрбээр ярилаа.

2015 оны марафонд мөн Балбын иргэн түрүүлж байжээ.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ