Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 7021 иргэн хотоос гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-09 14:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа.


Өнгөрсөн 24 цагт шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1768 тээврийн хэрэгслээр 5443 зорчигч хот руу нэвтэрчээ.


Харин 2151 тээврийн хэрэгслээр 7021 зорчигч хотоос гарсан байна.


Нийт 12461 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй аж.


Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд НМХГ, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж байна.

 

Холбоотой мэдээ