"Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 65 860 иргэн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-09 14:09:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээнд 65 860 иргэнийг хамруулж, уг ажлын явц 94 хувьтай үргэлжилж байна.  


Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг хамруулж байгаа. 


Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.8-ны 8:00 цагаас өнөөдрийн 8:00 цагийн хооронд 9 314 хүнд  уг шинжилгээг хийснээс 9280 PCR-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээжээ.


Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулж байгаа юм.  

Холбоотой мэдээ