Зүүн болон өмнөд бүсийн санхүүгийн албан хаагчдын сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих анги, салбар нэгжийн санхүүгийн албан хаагчдын зүүн болон өмнөд бүсийн сургалт зөвлөлгөөн аймгийн ЗДТГ ын Иргэний танхимд боллоо.
ШШГЕГ-ын харъяа хорих анги шийдвэр гүйцэтгэлийн салбар нэгж, санхүүгийн албан хаагчдын сургалтыг урьдчилан Хойд бүсийг Дарханд, баруун бүсийг Өвөрхангай аймгийн Хархорин хотод, Өмнөд болон зүүн бүсийг Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулжээ.
ШШГЕГ-ын Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ч.Цог Эрдэнэ “Энэ удаагийн сургалтын онцлог нь бүсчилсэн байдалтай явагдаж, няравуудыг шинээр хамруулж, онол гэхээсээ илүү практикт суурилсан. Мөн няравуудад үндсэн хийх ёстой ажлын нэг болох анхан шатны маягт хөтлөлт зааврыг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөж, мөн тусгайлсан чиглэлээр шилэн данс, худалдан авах ажиллагаа, үндсэн хөрөнгийн бүртгэл гэх мэт тодорхойлсон асуудлуудаар дэлгэрэнгүй хичээл сургалт явууллаа. Дээрээс нь өөрийнхөө нэгж дээр ашиглаж байгаа ажлынхаа талаар бусадтайгаа хуваалцаж, мэдлэг, мэдээлэл солилцлоо” гэв.
Хэнтий аймаг О.Буянхишиг