Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг жилд дунджаар 10,0 хувиар өсгөнө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-12-08 20:19:52

Булган /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт болсон Булган аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар орон нутгийн хэтийн бодлого, зорилттой холбоотой баримт бичиг баталсны нэг нь “Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” юм.

Үндсэн чиглэлд эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 10 хувиар өсч, дундаж давхарга нэмэгдэж, ядуурал буурсан, хөрөнгө оруулалт нэмэгдсэн аймаг болох зорилго дэвшүүлсэн байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг энэ оныхоос 25,0 хувиар өсгөж, таван жилийн дараа 7,4 сая төгрөгт хүргэхээр төлөвлөлөө. “Өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн”-ийг бий болгож, “Тогтвортой хөдөө аж ахуй”-тай, “Чинээлэг Булган”-ыг хөгжүүлэх зорилт дэвшүүлж, хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвар бүхий тогтвортой үйлдвэрлэлтэй, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх юм.

          Малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, өндөр ашиг шимтэй мал сүрэгт эзлэх хувийг 25,0, хувьд хүргэж, малын тэжээл тариалалтыг дөрөв дахин нэмэгдүүлж 10,0 мянга га талбайгаас ургац авах зорилт тавьж байна. 

Холбоотой мэдээ