“Боловсролын салбарын эрх зүйн эмхэтгэл-1” номын нээлт цахимаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-12-03 16:40:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн МХГ-ын боловсролын асуудал хариуцсан улсын байцаагч Рагчаагийн Басанжав “Боловсролын салбарын эрх зүйн эмхэтгэл-1 ном хэвлүүлж, өнөөдөр цахимаар нээлтийг нь хийлээ.

Энэхүү ном нь 360 хуудастай бөгөөд ерөнхий боловсролын сургууль, багш нартай холбоотой хуулиуд, Засгийн газрын тогтоолууд, Боловсролын үе үеийн сайдын тушаалууд, Засгийн газрын агентлагийн дарга нарын тушаалууд зэрэг 1999 оноос 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд буюу сүүлийн 20 жилд гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 118 эрх зүйн баримт бичгийн багтаасан эмхэтгэл болжээ. Мөн ISBN: 978-9919-20-327-6 дугаартай аж.

Түүний номын бусад ижил төрлийн хуулийн эмхэтгэлээс ялгагдах нэг онцлог нь Засгийн газрын тогтоол, Сайдын тушаалын дугаарыг Боловсролын болон Бага дунд боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудтай холбож өгчээ.

“Энэхүү эмхэтгэлд багтсан хууль, дүрэм, журам өөрчлөгдвөл тухайн жилд нь багтаан цахим хувилбараар ном авсан хүний мэйл хаягаар хүргэнэ. Өөрөөр хэлбэл цахим хувилбартай болно гэсэн үг юм. Ном маань ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар, эрх зүйн харилцаанд оролцогч хүн бүхний ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн уг номын эмхэтгэгч Р.Басанжав хэллээ.

Холбоотой мэдээ