Сарын сүүл хагаст цасан болон шороон шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-03 13:04:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сард агаарын дундаж температур Баян-Өндөр, Шинэжинст, Баянлигийн өмнөд хэсгээр 10-12 градус, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богдын нутаг, Баянговь, Баянлигийн төв болон хойд хэсгээр 12-14 градус, Хангайн уулархаг нутгаар 22-28 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджийн /ОЖД/ орчим байхыг Баянхонгор аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Хур тунадас Шинэжинст, Баян-Өндөрийн өмнөд хэсгээр 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм буюу нутгийн баруун хойд хэсгээр буюу Гурванбулаг, Баянбулаг, Заг, Хүрээмарал, Бууцагааны нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нэгдүгээр 10 хоногийн эхэн болон хоёрдугаар 10 хоногийн дундуур мөн гуравдугаар 10 хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 4-8 м/с, нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн эхээр зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг мөн анхааруулав.

Холбоотой мэдээ