Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-12-02 18:40:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын эхний өдрүүдийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болоод байна. Хэдий тийм ч мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.

Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.



Холбоотой мэдээ