Энэ сарын 11-нийг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-12-01 17:47:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын шийдвэрээр зарим үйл ажиллагааг хориглолоо.    

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр тус аймаг өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

Тиймээс тус аймгийн  Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймгийн хэмжээнд энэ сарын 1-11-нийг хүртэл ресторан, баар, караоке, нийтийн хоол, сүм хийдийн хурал, цуглаан, үсчин, гоо сайхан, халуун ус, олон нийтийн үзвэр, үйлчилгээ, PC тоглоомын газар, спорт заал, уралдаан, тэмцээн, фитнес, спиннинг, иог, сургалт, семинар, цугларалт, хэлэлцүүлэг, курс, дамжаа, секц, дугуйлан зэргийн үйл ажиллагаа болон архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Харин гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, хүргэлтийн хоол, авто засвар зэрэг худалдаа, үйлчилгээг халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ