ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-12-01 13:42:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн Нэгдүгээр баг Архангай аймгийн Батцэнгэл суманд 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудад PCR шинжилгээг хийж байна. 


Явуулын лаборатори ажилласнаар сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж цаг алдахгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж буй юм. ЗӨСҮТ, Архангай аймгийн Зоонозын өвчин судлал төвийн мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байгаа аж.


Ташрамд дурдахад, ЗӨСҮТ-ийн явуулын энэхүү лабораторид өчигдөр 190 хүн шинжилгээ өгөхөд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээгаар коронавирус илэрчээ. 


Холбоотой мэдээ