Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-12-01 07:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 12 сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

2020 оны 12 дугаар сарын 02- 06 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 2, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ