Хүүг аврахын тулд гориллыг бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-05-30 12:35:32

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Цинциннати хотод горилла сармагчны амьдардаг хашаа руу дөрвөн настай хүү унасны дараа амьтны хүрээлэнгийн ажилтнууд гориллыг буудан хөнөөхөөс аргагүйд хүрчээ.

Хүү хашлага руу авирч, усны шуудуу руу унах үед түүнийг горилл шүүрч аваад, чирч явсан байна.

Амьтны хүрээлэнгийн мэдэгдсэнээр, хүүгийн “амь насанд аюултай нөхцөл байдал" үүсээд байсан учраас 180 кг жинтэй гориллыг буудахаас өөр аргагүйд хүрчээ. Хүүгийн бие тэнхэрч байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт нэгэн залуу амиа хорлох оролдлого хийн Чилийн нэгэн амьтны хүрээлэнгийн арслангийн хашаа руу нэвтэрсний улмаас хоёр арсланг мөн буудаж алсан тохиолдол гарчээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ