Сэлэнгэ аймагт 312 иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-29 17:24:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг суманд өнөөдрийн байдлаар нийт 18 цэгт 312 иргэн тусгаарлалтад байна.

Мөн гэрийн тусгаарлан ажиглалтад 97 иргэн байгаа ажээ. Тусгаарлан ажиглах байр болон гэрийн ажиглалтад байгаа иргэдийн хөдөлгөөнийг теле камераар хянаж байна. 

Холбоотой мэдээ