Өртөө, зөрлөгийн 647 ажилтныг шинжилгээнд хамруулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-29 17:18:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 28-ны байдлаар халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар сумын 17519 иргэнийг, бусад суманд 11563 нийт 29082 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Мандал сумын тухайд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд иргэдээ хамруулах ажлыг эрчимтэй хийж, ойрын хавьтлын 70, дам 37 хавьтлыг тодорхойлон тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Сүхбаатар өртөө, зөрлөгийн 657 ажилтнаас 647-г нь шинжилгээнд хамруулсан байна. Бусад 10 ажилтан нь Улаанбаатар, бусад орон нутагт хөл хорионд байгаа аж.

Мөн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 28-ны байдлаар гарах чиглэлд хоёр орны хоёр зорчигч, тээврийн хэрэгсэл ОХУ руу хил нэвтэрчээ.

Харин Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд 6 галт тэрэг, 261 вагон, 12 ажилтан хил нэвтэрсэн байна. Харин гарах чиглэлд 6 галт тэрэг, 276 вагон, 12 ажилтан тус тус хил нэвтэрчээ.  

Холбоотой мэдээ