Дарханд батлагдсан тохиолдол 22 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-26 11:45:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд “ Нэг өрх-Нэг иргэн” уриан дор PCR  шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн хоёр өдрийн байдлаар Дархан сумын 23.000 өрхөөс 18.000 өрхийн нэг, нэг гишүүн уг шинжилгээнд хамрагдсан аж. Дарханд батлагдаад буй 20 тохиолдлын тархвар дахин бий эсэх, тэдгээр тохиолдлуудын дам хавьтлыг олох зорилготой хийж буй шинжилгээ юм. Эхний шинжилгээний 2600 багцаас хоёр эерэг тохиолдол батлагдсан гэдгийн ЭМЯ-наас аймгийн Онцгой комисст мэдээлсэн байна.

Уг хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж иргэдийг тусгаарлах, ойрын хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байна. Мөн шинжилгээний дараагийн 3381 багцаас 10 иргэний хариу сул эерэг буюу эргэлзээтэй гарсан тул дахин шинжилгээнд оруулж байна гэж аймгийн Оцгой комиссоос мэдээлэв. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, айлд орохгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ