О.Насанбурмаа, П.Орхон, Б.Шоовдор нар Италид аваргалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-29 17:02:17

Итали улсын Сассари хотод олон улсын уламжлалт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн "Мемориал Маттео Пелликоне" ХХI тэмцээн болж өнгөрлөө манай шигшээ баг 3 алт, 2 хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, 58 кг-д ОУХМ П.Орхон хоёрдугаар тойрогт гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 оноогоор дийлж хагас шигшээ барилдаанд ОУХМ Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөхийг хожлоо.

60 кг-д ОУХМ Б.Шоовдор эхний тойрогт Казахстаны бөхийг, хоёрдугаар тойрогт Италийн бөхийг дараалан цэвэр дарж хагас шигшээд Канадын бөхтэй барилдаж 11:7 оноогоор ялж алтан медалийн төлөө  Италийн бөхийг хожсон байна.

69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт Италийн бөхийг 4:1, хагас шигшээд ОХУ-ын бөхийг 12:2 оноогоор хожиж алтан медалийн төлөөх барилдаанд Францын бөхийг 10:0 оноогоор ялжээ.

Харин 58 кг-д  ОУХМ Э.Гантуяа хоёрдугаар тойрогт Канадын бөхийг 10:0 оноогоор хожиж хагас шигшээд ОУХМ П.Орхонд цэвэр ялагдаж дагах барилдаанд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожиж, медалийн төлөө барилдаж ялснаар хүрэл медаль хүртэв.

63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг ОХУ-ын бөх 7:0 оноогоор хожиж хагас шигшээд ОХУ-ын бөх А.Братчиковад  2:4 оноогоор дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдаад ялсан байна.

Манай эмэгтэй бөхчүүд ирэх сарын 17-19-нд Польш улсын Спала хотод болох “Poland Open” ХХ олон улсын тэмцээнд оролцоно.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ