Зургаан сумын Засаг даргыг томилов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-11-24 15:21:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар Гурвансайхан, Говь-Угтаал, Өндөршил, Баянжаргалан, Өлзийт, Дэрэн сумын Засаг дарга нарыг томилох шийдвэр гаргаж, цахимаар ажлыг нь хүлээлцүүлж байна.

2020 оны орон нутгийн найм дахь удаагийн сонгуулийн дүнд тус аймагт Ардчилсан нам олонх болж, аймгийн ИТХ-аас Ц.Мөнхбатыг Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн хэдий ч өнөөг хүртэл хариу ирээгүй байгаа ба одоогийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ийнхүү зургаан сумын Засаг даргыг томилоод байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар тус аймгийн 15 сумаас есөн суманд Ардчилсан нам, зургаан суманд МАН олонх болсон.

Томилогдсон Засаг дарга нараас Баянжаргалан, Говь-Угтаал суманд өмнөх Засаг дарга нар нь дахин томилогдож байгаа бол дөрвөн суманд шинэ хүмүүс томилогдлоо.

Тодруулбал, Говь-Угтаал сумын Засаг даргаар Ө.Мөнх-Амгалан, Баянжаргалан сумын Засаг даргаар Т.Цэвэлмаа нар улиран ажиллахаар болж байгаа бол, Өндөршил сумын Засаг даргаар У.Алтанхүү, Гурвансайхан сумын Засаг даргаар Э.Адьяабаатар, Өлзийт сумын Засаг даргаар Б.Гасрандорж,  Дэрэн сумын Засаг даргаар  Л.Амартүвшин нар томилогдож, ажлаа хүлээж авч байгаа аж.

Холбоотой мэдээ