Улаанбаатарт 10-12 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-28 08:33:39

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар  секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ