“Орифлэйм Монгол” ХХК 100 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-20 12:41:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн салбарын хамт олонд “Орифлэйм Монгол” ХХК-иас талархал илэрхийлэн 100 сая төгрөгийн хандив өргөв.


Монголчууд “COVID-19” халдвараас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа энэ цаг үед бид нэгнээ дэмжиж, хамтын хүчээр даван туулахыг эрмэлзэх нь нэн чухал учраас тэргүүн эгнээнд ажиллаж, цар тахалтай цаг наргүй тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа хамт олонд ийнхүү халуун сэтгэлийн хандивыг өгч байгаа аж.


"COVID-19" халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед иргэн тус бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын журмаа чандлан сахиж, эв нэгдэлтэй эерэг сэтгэлгээгээр хамтдаа даван туулцгаая !” хэмээн “Орифлэйм Монгол” ХХК-ийн хамт олноос уриаллаа. 

Холбоотой мэдээ