Бэлчээрт 31 худаг гаргаж, малын усан хангамжийг нэмэгдүүлжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-11-18 16:43:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жилийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хүлээж авсан дүнгээс үзэхэд худгийн бэлэн байдал 91,5, малын усан хангамж 93,1 хувьтай байна.

          - Жил бүр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр малын бэлчээрийн усан хангамжийг сайжруулахаар олон худаг гаргадаг. Булаг шанд, нуур цөөрөм ширгэж, усны нөөц багасаж байгаа өмнө зүгийн тал хээрийн суманд малын усан хангамж дутагдалтай байгаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор ярилаа. Аймгийн хэмжээнд ашиглахад бэлэн инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг, усан сан бүхий уст цэг 1192 байна.

 Энэ жил хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр хоёр, орон нутгийн хөрөнгөөр 28,  малчдын хүчээр нэг худаг гаргасны үр дүнд 46.0 мянган га бэлчээрийг усжуулж, 120 өрхийн 125.0 мянган мал усаар хангагдах нөхцөл бүрджээ. 

Холбоотой мэдээ