Тусгай дансанд төвлөрсөн барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны нөхөн сэргээлтийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрсөн барьцаа хөрөнгөөр хийнэ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн 9 дүгээр сард “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрсөн хөрөнгөөр анх удаа нөхөн сэргээлт хийх талаар уулзалт зохион байгуулсан.
Энэ үеэр Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмалын талбайг 1999 оноос ашиглаж, биологийн нөхөн сэргээлт хийхэд хүндрэлтэй байсныг эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлт хийх үүргийг салбарын сайд өгч байсан.
“Эм Жи Эйч” ХХК-ийн эзэмшиж байгаад
цуцлагдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн техникийн нөхөн
сэргээлтийг тус компанийн "Нөхөн сэргээлтийн тусгай данс"-нд байршуулсан барьцаа
хөрөнгөөр хийж дуусгажээ.