Ундны усыг үнэ төлбөргүй түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-18 16:36:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар сумын хэмжээнд ажиллаж байгаа ундны ус түгээх худгууд үнэ төлбөргүйгээр иргэддээ усаар хангаж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааг Сүхбаатар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт ус түгээх худгууд гүйцэтгэж байна. Эл үйлчилгээний зохицуулалтыг аймгийн “Урсгал ус” ОНӨААТҮГ-аар дамжуулан хийж байгаа ажээ. Ундны усаа авахаар ирж байгаа иргэд зай хоорондын дэглэмээ барьж, амны хаалтаа зүүн, халдвар хамгааллыг сайтар сахиыг анхаарууллаа. Мөн хүүхдүүдийг явуулж ус авахуулахгүй байх шаардлагыг тавьж байна. Иргэд олон нийтийг гэрээсээ гаралгүй, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөөхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

Холбоотой мэдээ