Архангай аймгийн хэмжээнд 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-18 15:00:43

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа: Архангай аймгийн хэмжээнд нэн шаардлагатай тохиолдолд хэрэглэх түргэвчилсэн оношлуур эхний ээлжинд 1000 ширхэг байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр сайн дурын шинжилгээнд хамруулах цэг байнгын ажиллаж байгаа. Гэхдээ зайлшгүй шаардлагатай иргэдийг л оношилгоонд хамруулна.

"Ковид-19" халдвартай иргэнтэй хавьталгүй, хамааралгүй, шинжилгээнд хамрагдах ямар нэг нөхцөл үүсээгүй иргэд ирж төвөг учруулахгүй байхыг анхааруулж байна. Учир нь улсын хэмжээнд халдварын эрсдэлтэй энэ цаг үед оношлуурын хомстолд орохоос сэргийлэх шаардлага ч байна.

Цаашид түргэвчилсэн оношлуурыг тасалдуулахгүй байнгын татан авалт хийхэд Эрүүл мэндийн газраас арга хэмжээ авч ажиллана.

Холбоотой мэдээ