Зүүн Азийн хүүхдүүд хөл хорионд байх үеийн туршлагаа цахимаар солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-18 14:08:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Зүүн Азийн орнуудын хүүхдүүдийн төлөөлөгч Азийн зарим улс орны удирдагчид болон Засгийн газрын төлөөлөлтэй LIVE уулзалт хийж "хөл хорио"-нд байх үедээ олж мэдсэн туршлагаасаа хуваалцан, өөрсдийн зөвлөмжийг хүргэх гэж байна.


Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Ази-Номхон далайн бүс, Зүүн Ази-Номхон далайн орнууд дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй онлайн хэлэлцүүлгийн зохицуулагчаар Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ДЗОУБ-ын залуу манлайлагч У.Намуундарь ажиллах юм байна.


Онлайн хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 18-нд 15:00 цагаас шууд дамжуулна.

Холбоотой мэдээ