Хэнтий аймагт бүртгэсэн сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээгээр нягталж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-16 15:01:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай ажлын баг Шадар сайдын өрөөнд өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар, албаны бус, баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна. 


Мөн холбогдох албаны мэдээлснээр, Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээнд долоон эерэг шинжилгээ гарсныг PCR болон сорьцын давтан шинжилгээгаар баталгаажуулахад сөрөг буюу коронавирусгүй гарчээ. Харин Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сэжигтэй тохиолдлыг PCR шинжилгээгээр нягталж байна. 


Хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргах шийдвэр гараагүй бөгөөд УИХ-ын гишүүд, УОК-ын гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулжээ. 


Түүнчлэн Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу "Энхсаран" сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг шалгах ажлын хэрэгжилтийн явцыг хуралдаанаар сонсож байна.

Холбоотой мэдээ